Сураггүй алга болсон хятад иргэдийн цогцос тайгаас олдсон уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон хятад иргэдийн цогцос тайгаас олдсон уу?

Сураггүй алга болсон хятад иргэдийн цогцос тайгаас олдсон уу?

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Долдугаар сарын 22-нд Тайгад хүний цогцос байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Нас барсан хүмүүсийн хэн болох нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч тэдний үүргэвчинд байсан бичиг баримтаар алга болсон хятад жуулчид байж магадгүй гэнэ. Цагдаагийн байгууллагаас эдгээр хоёр иргэнийг гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг одоогоор шалгаж байгаа юм байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж