Хотын дарга С.Амарсайханд "Хаанчлал" зочид буудлыг татан буулгах шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Хотын дарга С.Амарсайханд "Хаанчлал" зочид буудлыг татан буулгах шаардлага хүргүүлэв

Хотын дарга С.Амарсайханд "Хаанчлал" зочид буудлыг татан буулгах шаардлага хүргүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх буюу “Амгалан” амаржих газраас эрүүл мэндийн байгууллагын орчны стандартыг зөрчиж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгосон асуудлаар  хотын дарга С.Амарсайханд албан тоот бичиг илгээжээ. Уг асуудлыг шийдвэрлэх асуудал үргэлжилж буй юм байна.

Эмнэлгийн захиргаанаас хүргүүлсэн албан тоотод дурдсанаар “Хаанчлал” нэртэй баар, цэнгээний газар нь “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах болоод удсан тул уг асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн ЗДТГ болон ИТХ-ын удирдлагад хандсан болов ч хариу арга хэмжээ аваагүй байна. Тус баар цэнгээний газар нь MM36392:2013 “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн стандарт”-ыг зөрчсөн тухай өгүүлжээ.

Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” амаржих газрын хажууд “Хаанчлал” нэртэй зочид буудал, баар цэнгээний газраас болж эмнэлгийн захиргаанд ирүүлэх иргэдийн эрх зөрчигдөж буй тухай гомдол тасардаггүй байна. Мөн зочид буудлаар үйлчлүүлэгчид эмнэлгийн гадна талбайд шээх, бөөлжих, архи пиво, ундааны сав хаяж орчныг орчныг бохирдуулдаг төдийгүй шаардлага тавьсан эмнэлгийн ажилтанд ёс зүйгүй хандаж, хэл амаар доромжилж, бэртээж гэмтээх тохиолдол гарч байжээ. Иймд “Амгалан” амаржих газрын зүгээс эл асуудлыг даруй шийдвэрлэх албан тоотыг Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн нь энэ юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж