Сүүлийн үед хүүхэд залуусын үйлчлүүлэх болсон CU, CIRCLE K, V Point зэрэг сүлжээ дэлгүүрийг олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах, эдгээрийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох шат шатны газарт албан бичиг хүргүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр дээрх түргэн хоолны үйлчилгээний цэг нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа эрхлэх ёсгүй, олон улсын стандартаар Шатахуун түгээх станцын дэргэд үйл ажиллагаа явуулах ёстой ажээ.
Дэлхийн хамгийн том конвиненс сүлжээ дэлгүүрийн нэг гэгдэх Circle K нь энэ онд 20 гаруй салбараа нээхээр төлөвлөжээ. Харин Өмнөд Солонгосын “CU” гэр бүлийн сүлжээ дэлгүүрийн 10 мянган салбарыг Улаанбаатарт нээх албан ёсны эрхийг “Central Express” компани авсан байна. Монгол улсын нийт хүн амын 65 хувь нь 35-аас доош насны иргэд байдаг тул жижиглэн худалдааны бизнес эрхлэхэд тохиромжтой гэж Өмнөд Солонгосын “BGF” корпорациас үзсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ