Трамп дахин арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэв | News.MN

Трамп дахин арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэв

Трамп дахин арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэв

Трамп дахин арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн илэн далангүй, хурц ширүүн ярианаасаа болж байнга хэл аманд өртдөг. Тэрбээр энэ удаад ч бас твиттер дэх жиргээнээсээ болж хурцаар шүүмжлүүлж байна.

Учир нь ноён Трамп хүн амынх нь 70 орчим хувь нь африк-америк хүмүүс амьдардаг Балтимор хотыг  “Харх, мэрэгч амьтан дүүрэн, хэн ч амьдрахыг хүсэхгүй бохир заваан газар” хэмээн жиргэсэн байна. Саяхан болсон Конгрессийн сонсголын үеэр Балтимор хотоос сонгогдсон төлөөлөгч Элижа Гаммингс АНУ-ын өмнөд хилийн асуудлын хөндөн, ихэд шүүмжилсэн байна. Мөн тэрбээр 2016 онд Трампыг сонгуульд ялахад Оросууд нөлөөлсөн эсэхийг шалгаж буй тусгай төлөөлөгч Мьюллерийн ажилд америкчуудыг анхаарлаа хандуулаххыг уриалжээ.

Харин үүний хариуд Ерөнхийлөгч Трамп “Өмнөд хил яасан гэж. Намайг долоо хоногийн өмнө өмнөд хил дээр зочлоход тэнд жаахан л нягтаршилтай болохоос бүх зүйл сайхан байсан. Тэр хилийн асуудал дээр ингэж хашгичиж байхаар өөрийнхөө хариуцсан Балтимор хотод анхаарлаа хандуулсан нь дээр. Тэнд нөхцөл байдал маш хүнд байгаа. Балтимор бол харх мэрэгч амьтан дүүрэн үүрлэсэн, хэн ч амьдрахыг хүсэхгүй аймшигтай бохир заваан газар. Дээр нь Элижа Гамминг өөрийн тойрогтоо маш их мөнгө хуваарилуулж авдаг мөртлөө яагаад энэ газар америкийн хамгийн муухай газар байгаад байна вэ? Тэр их мөнгөнүүд хаашаа урсаад байна вэ? Хэдийг нь хулгайлсан бол? Үүнийг шалгах хэрэгтэй ” хэмээн жиргэсэн байна.

Трампын уг жиргээ маш олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Конгресс дэх Ардчилсан намын үндэстний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийг “Тэд бол Засгийн газар нь бүрэн сүйрсэн улс орноос гаралтай.  АНУ-ыг шүүмжлэхээсээ өмнө өвөг дээдсийнхээ нутагт очиж эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй “ гэж твиттертээ жиргэснээрээ бас л ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Эх сурвалж:VOX

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-28 43.228.131.45

Baltimore үнэн аймар газар гэдэг нь үнэн шт. Одоо Балтиморын араас Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотууд явж байгаа. Харх, хүний өтгөн шингэн, хэрэглэсэн тариур энэ тэр гээд л… Зөв үндэслэлтэй шүүмжлэлийг хүлээж аваад нөхцөл байдлаа сайжруулахын оронд юм л бол арьс өнгөөр ялгаварлалаа гэж уйлагнадаг болчихсон, энэ америкуудын өнгөт арьстангууд.

Avatar

Зочин 2019-07-28 43.228.131.45

Baltimore үнэн аймар газар гэдэг нь үнэн шт. Одоо Балтиморын араас Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотууд явж байгаа. Харх, хүний өтгөн шингэн, хэрэглэсэн тариур энэ тэр гээд л…. Зөв үндэслэлтэй шүүмжлэлийг хүлээж аваад нөхцөл байдлаа сайжруулахын оронд юм л бол арьс өнгөөр ялгаварлалаа гэж уйлагнадаг болчихсон, энэ америкуудын өнгөт арьстангууд.

Avatar

Зөв шүүмжлэв 2019-07-28 24.61.227.87

Baltimore үнэн аймар газар гэдэг нь үнэн шт. Одоо Балтиморын араас Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотууд явж байгаа. Харх, хүний өтгөн шингэн, хэрэглэсэн тариур энэ тэр гээд л…. Зөв үндэслэлтэй шүүмжлэлийг хүлээж аваад нөхцөл байдлаа сайжруулахын оронд юм л бол арьс өнгөөр ялгаварлалаа гэж уйлагнадаг болчихсон, энэ америкуудын өнгөт арьстангууд.

Avatar

Зочин 2019-07-28 103.229.120.81

Чухамдаа Трамп үнэн юм хэлжээ. Шамшигдуулсан мөнгөнийй асуудал гарахаар цурам тавьсан хэрэг байна шүү дээ…

Avatar

үмбүү 2019-07-28 66.181.185.79

ер нь бол трампын л зөв энэ зөв хүн.

Avatar

ХАХА 2019-07-28 59.153.113.20

үмбүү хахаха

Avatar

mongols 2019-07-28 202.72.240.5

Трамп ах уг нь үнэн л хэлжээ.Өөрт тулгарсан асуудлаа шийдэхгүй байж харь холын галактикийн юм ярьдаг манай улс төрчдөд энэ үг яг тохирно

Avatar

vnen zob heljee.. 2019-07-28 103.212.118.139

vnen l helsen bain daa.tramp amerik jil bvr hvren bor ongotoi bolj mehsek bolon latin amerik garaltanguud olshirj tsagaan amerikuud jil tsoorch baigaad sanaa zobson tsagaan arist hvmvvsiin toloolson hvn dee.tedenii demjlegeer l garsan hvn dee.amerik anh 1865 ond boolchiloos 4 say nigeriig choloolson bol odoo 40 garui say boljee.e****z hurliiziig oruulbal bvr ihee.getel amerikiin haruud amidardag hotuud bol gemt hereg har tamhinii vvr uurhai ch dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж