Хоолны хордлого, халдварын гаралт нэмэгдэж байна | News.MN

Хоолны хордлого, халдварын гаралт нэмэгдэж байна

Хоолны хордлого, халдварын гаралт нэмэгдэж байна

Хоолны хордлого, халдварын гаралт нэмэгдэж байна

Сүүлийн үед хоол, хүнсний гаралтай хордлого, халдварын гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байна.  Үүнд:

  • Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр хангагдсан, зориулалтын ажлын байр бүхий үйлчилгээний газраас худалдан авах,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтын хугацаа, нөхцөл зэргийг харж, хаяг, шошгогүй, хаана хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гар дээрээс худалдаж буй хүнс, хоолыг авахгүй байх,
  • Шаардлагатай бол худалдаа, үйлчилгээний ажилтнаас хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл, зөвлөгөө авч, гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилтын баримт бичгийг шаардаж үзэх,
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах, богино хугацаанд чанар байдлаа алддаг, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаарддаг  өндөг, майонез, өндөг агуулсан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хүнсийг хөргөгч, хөргүүрт хадгалсан үйлчилгээний газраас худалдан авах, эдгээр хүнсийг ТҮЦ зэрэг газраас худалдан авахгүй байх,
  • Гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
  • Нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүний таглаа, ёроолын хэсэг хонхойж, төмбийсөн, ан цав үүсч гэмтсэн, тундас үүссэн бол худалдаж авахгүй байх,
  • Хоолыг гүйцэд чанаж болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх, хоносон хоол идэхгүй байх, боловсруулсан хүнсийг хөргөгчид 040С-өөс доош хэмд таглаатай саванд хийж хадгалах, 3-6 цагаас дээш хугацаа өнгөрмөгц устгах,
  • Хоол хүнсийг бэлтгэх,  хэрэглэх  зөв дадал эзэмших, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа заавал угаах,
  • Мах, ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүн, бэлэн, боловсруулсан хүнс бэлтгэдэг ванданг тус тусад нь ууттай байлгах.
  • Түүхий, болсон хүнсний зүйлийг бэлтгэх багаж, сав, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг сайтар буцалгаж хэрэглэх, ус хадгалах савыг 2-3 хоногт суллан угааж цэвэрлэх,
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2019-07-28 202.179.26.203

энэ Хоолны Хордлого өвчин Гадуур хооллодог Тансаглах дуртай Улсуудын өвчин дөө Ер нь Баяр ёслолын үеэр ч тэр олон хүн бужигнаж шороо тоостой газар Монгол хоол Бууц хуушуур идээд бөөн бөөнөөр Хордлоо гэж л сонсоогүй юм байна тэгэхэд тэр цэвэр цэмцгэр тохилог байранд харь улсын жороор хийсэн Тахиа идээд л Хордлого аваад байгааг юу гэж ойлгох уу

Avatar

Hadgalah hugatsaa ni hetersen 2019-07-28 216.9.110.2

Hadgalah hugatsaa ni hetersen muudah duhsun yumnuud baigaa biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж