Он гарснаар эхний гурван сарын байдлаар нийт 75 мянган жуулчин манай улс хүлээн авчээ. Жуулчдын хувьд тулгамддаг асуудал нь хөдөө орон нутагт бие засах хамгийн хүндрэлтэй байдаг тухай тэд ярьдаг байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатын хэлснээр 2018-2019 онд аялал жуулчлалын компаниудтай хамтран эрүүл ахуй, ариун цэврийн асуудалд шинэ стандарт нэвтрүүлж, жуулчдын аялах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна хэмээсэн ч бодит байдал дээр жуулчдад бие засах газрын асуудал тулгарсаар байна.
Б.ЦЭЦЭГ