Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг долдугаар сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт хийгдэнэ.
Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг долдугаар сарын 10-нд нээсэн бол үргэлжлүүлэн долдугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.
А.АНИР
Холбоотой мэдээ