Уулын оройд баригдсан сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод нийслэлээс анхаарна

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Уулын оройд баригдсан сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод нийслэлээс анхаарна

Уулын оройд баригдсан сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод нийслэлээс анхаарна

Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар жилд 10-20 сургуулийн гадна тохижилтын ажлыг сайжруулж, нийслэлийн төсвөөс жилд 800-900 сая төгрөгийн хөрөнгө зарцуулдаг байна. Тэгвэл нийслэлийн удирдлагууд энэ ажлын хүрээнд уулын оройд барьсан сургууль цэцэрлэгийн орчны тохижилтод анхаарахаар болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дахь 132 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэгийн цогцолбор нь багачууд тоглох талбайгүй, авто замгүй уулын оройд баригдсан тул орчны асуудлыг нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч, гарц эрэлхийлнэ гэдгээ сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгджээ.

Эцэг эхчүүдийн зүгээс  сургууль, цэцэрлэгийн зам нь энхэл донхолтой, хэт налуу тул хүүхдүүд гэмтэж бэртэх, явган явахад ч бэрх тухай иргэд удаа дараа гомдол гаргасан тул нийслэлийн Засаг даргын орлогч, ИТХ-ын болон ЗДТГ-ын харьяа эрх бүхий албан тушаалтнууд дээрх цогцолборын үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцсан нь энэ юм байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж