Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн сурагчдыг сая төгрөгөөр шагналаа. Дорнод аймгийн удирдлагууд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд мөнгөн шагнал гардуулсан байна. Мөн сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ