ММСУХ-оос шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

ММСУХ-оос шийдвэр гаргажээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын морин спорт уяачдын холбооноос нийт уяач түмэндээ уриалга гаргасан байна.


Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хурдан хүлэг морьдоо сойж оролцох Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон нийт уяачдад хандан УРИАЛГА гаргах нь:

  • Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж эмээлийн олом жирэм, угсуураг, жолоо цулбуур зэрэг хэрэглэлийн бат бөх байдлыг сайтар нягтлах, 7-оос дээш насны морь унах дадал, чадварыг эзэмшсэн, гэнэтийн ослийн даатгалд хамруулсан уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсүүлэх,

 

  • Нийт нутгаар тэр дундаа Улаанбаатар хотын Хүй долоон худагт гандуу зуншлага оройтсон, хуурайшилт ихтэй мөн 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд бүгчим халуун байхтай холбогдуулан уяачид хурдан морины уяа сойлго, урьд шөнийн хоол ундыг онцгой анхаарч морь өлдөх, багтрах зэрэг уяаны алдаа гаргахгүй байхаас урьдчилан сэргийлэх,

 

  • Монголын морин спорт, уяачдын холбооны эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах бодлого, шийдвэрийг хүндэтгэн “Монгол морьдын уралдаанд эрлийз морьдоо уралдуулахгүй” байж наадамчин зон олон Монгол наадмаа хүндэтгэн, Монгол уяачын ёс зүй, Монгол уяачын тангарагаа эрхэмлэн дээдлэхийг уриалж байна.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 07-ны өдөр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж