Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээнээс Монгол Улс хоёр шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээнээс Монгол Улс хоёр шагнал хүртжээ

Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээнээс Монгол Улс хоёр шагнал хүртжээ

Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээний финалын шат долдугаар сарын 21-24-нд БНХАУ-ын Тяньжин хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд БНХАУ-ын бүс нутаг, хот бүрээс нийт 2000 гаруй хүүхэд бүртгүүлж, өрсөлдсөнөөс 413 хүүхэд нь финалын шатанд шалгарчээ. Энэ жил Монгол Улсаас хоёр хүүхэд оролцсон аж.

Монгол Улсын олон улсын моделийн холбоо, Азийн Моделийн агентлаг Япон салбараас оролцсон Модель С.Мияа (7-9насны ангилалд) "Best Temperamental award", Б. Намуун (10-14 нас ангилалд) "Gold Diamond Award" шагналын эзэд болжээ. Өнгөрсөн жил Модель С.Содонгоо (Гранпри шагнал), н.Гэрэлтэх тусгай байрын шагналыг авч байв.

Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээн нь 3-4 нас, 5-6 нас, 7-9 нас , 10-14 насны ангилалд болдог.

Тус тэмцээнд оролцсон хүүхдүүд:

  1. Хувцасны ганцаарчилсан гараа болон өөрсдийн гоёлын хувцасны гарааны алхалт
  2. Asian International Kids wear Festival буюу хүүхдийн хувцасны загварын шоу
  3. Улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслол зэрэг дэд тэмцээнүүдээр өрсөлддөг.

Улаан хивсний ёслолд модель хүүхдүүд ээж аавтайгаа хамтдаа алхдаг гэдгээрээ энэ тэмцээн онцлогтой.

Азийн Моделийн холбоо Хятад, Монголын Олон улсын моделийн холбоод жил бүр Торгоны замын олон улсын загварын 7 хоног, Азийн олон улсын супер модель, Азийн Хүүхдийн Кино Телевизийн Загварын тэмцээнүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж