АНУ-ын онгоц Венесуэлийн агаарын хилийг зөрчсөн гэв | News.MN

АНУ-ын онгоц Венесуэлийн агаарын хилийг зөрчсөн гэв

АНУ-ын онгоц Венесуэлийн агаарын хилийг зөрчсөн гэв

АНУ-ын онгоц Венесуэлийн агаарын хилийг зөрчсөн гэв

АНУ-ын тагнуулын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайд дахин нэвтрэн орсон тухай Венесуэлийн Зэвсэгт хүчин твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг “RT” уламжилжээ.

АНУ-ын тагнуулын нисэх онгоц нисэхийн аюулгүй байдал, олон улсын гэрээг зөрчин Венесуэлийн хяналтад байдаг бүсэд дахин нэвтрэн орлоо. “Lockheed ЕP-3” ажиглалтын онгоц орон нутгийн цагаар бямба гаригийн /2019.07.27/ 10.58 цагийн  орчимд Майкетия хотын ойролцоо байрлах Венесуэлийн агаарын орон зайг зөрчиж, гурван цаг гаруй тойрч ниссэн гэж Боливийн үндэсний зэвсэгт хүчний командлагч (CEOFANB) мэдэгдэв.

Энэ удаагийн тохиолдол нь АНУ-ын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайг зөрчсөн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн баруун хойд хэсгээс мөн л Майкетия хотын чиглэлд нисч байсан онгоцыг Венесуэлийн цэргийнхэн илрүүлжээ. Тэдэнтэй холбогдох оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд АНУ үүнд ямар нэгэн хариулт өгөөгүй байна.

Эх сурвалж:RT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-28 182.160.32.196

монголчууд оросуудыг хил зөрчлөө гэсэн мэдээллээр харааж зүхдэг мөртлөө АНУ хил зөрчихөөр их өөр ханддагийг би ойлгодоггүй юм, нөгөө шодоргос нь хаана байдаг юм бол доо, НҮБ-ийн болон олон улсын дүрмээр ямарч улс хил зөрчих хориотой юмсан даа, ийм л тархи нь угаагдсан хүмүүс дээ

Avatar

Зочин 2019-07-28 103.212.118.139

amerikuud gazar deer buudaj ungaj dahin tegej ulsiin hil zorchihgui bolgoh heregtei dee..

Avatar

зочин 2019-07-28 66.181.161.126

Наркотрафикийг л мөшгөө биз дээ …Өөр сонирхочхоор юм Венесуэлд байхгүй шд .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж