АНУ-ын тагнуулын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайд дахин нэвтрэн орсон тухай Венесуэлийн Зэвсэгт хүчин твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг “RT” уламжилжээ.
АНУ-ын тагнуулын нисэх онгоц нисэхийн аюулгүй байдал, олон улсын гэрээг зөрчин Венесуэлийн хяналтад байдаг бүсэд дахин нэвтрэн орлоо. “Lockheed ЕP-3” ажиглалтын онгоц орон нутгийн цагаар бямба гаригийн /2019.07.27/ 10.58 цагийн орчимд Майкетия хотын ойролцоо байрлах Венесуэлийн агаарын орон зайг зөрчиж, гурван цаг гаруй тойрч ниссэн гэж Боливийн үндэсний зэвсэгт хүчний командлагч (CEOFANB) мэдэгдэв.
Энэ удаагийн тохиолдол нь АНУ-ын нисэх онгоц Венесуэлийн агаарын орон зайг зөрчсөн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн баруун хойд хэсгээс мөн л Майкетия хотын чиглэлд нисч байсан онгоцыг Венесуэлийн цэргийнхэн илрүүлжээ. Тэдэнтэй холбогдох оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд АНУ үүнд ямар нэгэн хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ