Хөвсгөл аймаг баяр наадмаа анх удаа шөнөөр хийлээ. Тус аймгийн Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой, “Хотгойдын хурд-4”, хангайн бүсийн уралдаан өнгөрсөн тав дахь өдөр эхэлсэн бөгөөд баяр наадмын нээлтийг анх удаа шөнө хийсэн аймгаар нэрлэгджээ.
Шөнийн нээлтийн үеэр Хорьдол сарьдаг уул олон өнгөөр гэрэлтэж, үзэгчдийг гайхшируулсан байна. Нээлтийг үзэхээр нийслэл хотоос болон 21 аймгаас Хөвсгөл аймгийг зорих иргэдийн урсгал, ачаалал эрс нэмэгдсэн байна. Наадмын нээлтэд 300 сая орчим төгрөг зарцуулсан бөгөөд гэрэлтүүлэг нь 25 метрийн өндөртэй, 36 лед гэрэл бүхий дөрвөн багц цамхаг байршуулсан аж.
Мөрөн Наадам pic.twitter.com/Jzz6gvovOE
— Enkhtsetseg.Ch (@WMKonsulting) July 26, 2019
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ