Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас өнөөдөр /VII.7/ Европын холбооны лидерүүдийн шуурхай хуралдаанд өөрийн боловсруулсан шинэ төлөвлөгөөг танилцуулахаар зэхжээ. Энэхүү төлөвлөгөөнд Грекийн өрийн 30 хүртэлх хувийг хасахыг шаардсан байгаа гэнэ. Грекийн ард иргэд олон улсын санхүүгийн туламжаас татгалзснаар евро бүсэд түгшүүр зарлаад буй юм.
Үүний зэрэгцээ Европын төв банкнаас (ECB) Грект яаралтай бэлэн мөнгөний санхүүжилтээ үргэлжлүүлэн олгож байгаа аж. Европын төв банк Грекийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрэх хүртэл 7-10 өдөр бэлэн мөнгөний санхүүжилт хийх тухай мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА