Путиныг далайд шумбаж байх хооронд Москвад 1000 гаруй хүн баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Путиныг далайд шумбаж байх хооронд Москвад 1000 гаруй хүн баривчлагдав

Путиныг далайд шумбаж байх хооронд Москвад 1000 гаруй хүн баривчлагдав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.07.27/ тэнгисийн ёроолд шумбаж, дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Зөвлөлтийн шумбагч хөлгийн багт хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр “С-Explorer 3.11” шумбагчаар Балтийн тэнгисийн 50 метрийн гүнд шумбасан байна.

Харин түүнийг ийнхүү далайн гүнд аялаж байх зуур нийслэл Москва хотод ирэх есдүгээр сард болох сонгуулийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдаж, 1000 гаруй хүн баривчлагдсан байна. Тодруулбал, ирэх есдүгээр сард болох хотын зөвлөлийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчийг бүртгээгүй шууд хассаныг ийнхүү эсэргүүцэн 3500 орчим хүн жагсчээ.

“Газар дээр олон асуудал байна. Тэдгээрийн шийдлийг олохын тулд заримдаа газраас дээш, эсвэл доош аялж үзэх хэрэгтэй” гэж Путин шумбалтынхаа дараа ярьсан байна.

Москва хотын сонгуулийн хороо хотын зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн бие даагчийг бичиг баримт дутуу бүрдүүлсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Уг сонгуульд нэр дэвшихийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Сонгуулийн хороо нийт 233 нэр дэвшигчийг бүртгэж, 57 хүний цуглуулсан гарын үсгийн зарим хэсэг нь хуурамч гэж үзэн бүртэхээс татгалзжээ. Нэрээ бүртгүүлж чадаагүй сөрөг хүчний төлөөлөгчид болох Иван Жданов, Любовь Соболь, Дмитрий Гудков, Илья Яшин нар бас өчигдрийн жагсаал цуглаанд оролцсон бөгөөд тэд ч бас баривчлагджээ.

Харин Ерөнхийлөгч Путины хувьд 1942 онд Нацистуудын ачааны гурван хөлгийг живүүлснийхээ дараа Санкт Петербург дахь бааз руугаа буцаж яваад Нацистуудын далайн минанд өртөж, живсэн Зөвлөлтийн Щ-308 шумбагч хөлгийн их бие дээр очиж, дурсгалын самбарыг байрлуулсан байна. Тус хөлөгт нийт 40 хүн явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн юм. Дурсгалын самбар дээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн багийн гишүүдийн нэрийг сийлжээ. Энэхүү шумбагч хөлгийг өнгөрсөн онд Финландын булан дахь нэгэн арлын ойролцоо, Оросын харьяа тэнгисийн уснаас олж байжээ. ОХУ-ын Ерөнхйилөгч Владимир Путин өмнө нь 2015 онд Хар тэнгисийн 80 метрийн гүнд шумбаж байсан гэнэ.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж