Шахмал түлшний нөөц хангалттай бий юу? | News.MN

Шахмал түлшний нөөц хангалттай бий юу?

Шахмал түлшний нөөц хангалттай бий юу?

Шахмал түлшний нөөц хангалттай бий юу?

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш шаардлагатай. Тэгвэл одоогоор 130 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байгааг “Таван толгой түлш” ХХК-иас мэдээлж буй. Галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын 400 өрхийн дунд нэг цэг байхаар тооцсон аж. Сайжруулсан шахмал түлш борлуулах үнийн тухайд 25 кг-ын савлагаатай нэг шуудай түлш 3750 төгрөг байх бол 1 тонн нь 150 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна.

Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд тухайн өдрөөс түүхий нүүрс түлэх, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэх зэрэг аливаа бүх үйл ажиллагааг хориглож буй. Энэ хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа. Хэрэв хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэх, худалдан борлуулахыг завдсан бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож иргэнийг 25-300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөс 3 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах юм байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-07-28 202.9.42.188

Nuurs ch gesen deerees ni shataaval hor ni bur baga boldog yum shuu. Anhaar: deerees ni shataah yostoi.

Avatar

Bold o 2019-07-28 121.163.70.184

Hu.jaa Ravdan chadarasan shuu dee .ene ni huuramch Dambiijaa shuu

Avatar

РАВДАН 2019-07-28 66.181.161.123

ЗУСНУУД Ч ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨӨЖ а**х НЬ Л ДЭЭ.

Avatar

Равсал 2019-07-28 202.9.42.123

Муу хvн vхдэггvй учир Равдан чи яах ч vгvй гэж зурхайн толинд буужээнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж