Ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлж байна

Ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлж байна

Зам тээврийн ослын улмаас жилд 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Ослын шалтгааны 72 хувийг баруун талдаа хүрдтэй машин эзэлж байгаа бол 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна гэх судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ.

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад авто ослын тохиолдол дунджаар 32 мянга 100 бүртгэгдэж, үүний улмаас улсын хэмжээнд 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зам тээврийн ослын улмаас нас барагсдын 39.4 хувь нь 35-54 насных байдаг бол гэмтсэн хүмүүсийн ихэнх нь 18-34 насныхан аж. Аялал зугаалгын улиралд орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгддэг тул тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурд хэтрүүлэхгүй, яаралгүй явахыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж