Францаас Юрийн галавын үеийн аварга үлэг гүрвэлийн яс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Францаас Юрийн галавын үеийн аварга үлэг гүрвэлийн яс олджээ

Францаас Юрийн галавын үеийн аварга үлэг гүрвэлийн яс олджээ

Францын баруун өмнө хэсгийн Коньяк суурингийн ойролцоогоос палеонтологичид үлэг гүрвэлийн аварга том гуяны яс малтаж, гаргасан байна. Ойролцоогоор хоёр метрийн урттай, 500 орчим килограмм жинтэй уг яс нь 140 сая жилийн тэртээ буюу Юрийн галавын эрин үед амьдарч байсан урт хүзүүт, өвсөн тэжээлтэн сауропод төрлийн үлэг гүрвэлийнх гэж үзэж байна. Сауропод нь 40-50 тонн жинтэй бүх цаг үед амьдарч байсан хуурай газрын хамгийн том амьтдын тоонд ордог.

Парисын Үндэсний түүхийн музейн палеонтологич Ронан Аллайн "Уг ясны бүтэн хадгалагдсан байдал нь илүү намайг гайхшруулж байна" хэмээн ярьжээ.

Яс олдсон тус малтлагын газраас палеонтологичид 2010 оноос хойш одоогийн байдлаар 45 төрөл зүйлийн үлэг гүрвэлийн 7,500 гаруй яс олсон байна. Харин энэ удаагийн олдвор нь тэдгээрээс хамгийн томд тооцогдож байгаа юм.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж