Эрүүл шүд хөтөлбөрт 39.417 хүүхэд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Эрүүл шүд хөтөлбөрт 39.417 хүүхэд хамрагджээ

Эрүүл шүд хөтөлбөрт 39.417 хүүхэд хамрагджээ

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл  хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ оны хагас жилийн байдлаар нийт 39 мянга 417 хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо гэсэн үйлчилгээ авсан байна.

Хөтөлбөрийг 2019-2023 онд, таван жил хэрэгжүүлэх бөгөөд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн, хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжид буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах юм. Монгол Улсад 2-6 насны 366 мянган хүүхэд байгаа юм.

Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд  хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж