Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорацийн америк даргыг батлан даалтанд суллахаар болжээ. Тус корпорацийн олон улсын харилцааны асуудал хариуцсан захирал Жюли Хампыг Японд бүртгэлгүй мансууруулах төрлийн эм хэрэглэсэнд сэжиглэн баривчилсан юм.
Тэрээр өвдөгний өвчнөө намдаах зорилгоор оксикодон гэдэг нэртэй хүчтэй өвчин намдаагчийг хэрэглэдэг аж. Жулиа Хамп өнгөрсөн сард олон улсын илгээмжийн үйлчилгээгээр эмээ Японд авчруулсан нь Нарита нисэх буудлын гааль дээр хураагджээ.
Энэ эмийг АНУ-д эмчийн жороор хэрэглэж болох авч Японд мансууруулах бодисын төрөлд тооцогддог аж. Японд мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт 10 хүртэл хорих ял оноодог байна.
Энэ хэргийн улмаас Жулиа Хамп албан тушаалаа хүлээж авснаас ердөө гурван сарын дараа халагдсан байна. Тэрээр “Toyota Motor” корпорацид ажилсан анхны эмэгтэй захирал болоод байжээ.
Эх сурвалж:Reuters
Б.АНХТУЯА