Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.28-нд нийтлэгдсэн

Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны долдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2019 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Долдугаар сарын 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 29-31-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 8-р сарын 01-нд ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж