Нью-Йоркт шумуулд хазуулахаас сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт шумуулд хазуулахаас сэргийлээрэй

Нью-Йоркт шумуулд хазуулахаас сэргийлээрэй

АНУ-ын Нью-Йорк, Массачусеттс муж улсуудад шумуулд хазуулснаар тархины гэмтэл үүсгэдэг ховор төрлийн вирусээр халдварлах эрсдэлтэйг эрүүл мэндийн албаныхан анхааруулжээ. Освего хотын албаныхны мэдээлснээр “eastern equine encephalitis” буюу гурван “E”-гийн вирус нь шумуулаар дамжин халдварладаг аж. Баруун Монро гэх жижиг хотын ойролцоогоос барьсан шумуулаас дээрх вирус илэрчээ. Тус шумуул нь АНУ-ын уулархаг, намгархаг газруудад наймдугаар сарын сүүл үед буюу намрын эхэн сард ихээр гарч ирдэг аж.

Гурван “E”-гийн вирусээр халдварласан 10 хүний гурван нь нас бардаг бөгөөд амьд үлдсэн хүмүүс саажих, оюун ухааны хомсдолтой болохоос гадна зан ааш нь өөрчлөгддөг аж. Одоогоор хүнд халдварласан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ өвчний эсрэг одоогоор ямар нэгэн эмчилгээ байхгүй бөгөөд урьдчилан сэргийлэх ганц арга зам нь шумуулд хазуулахгүй байх аж. Шумуулд хазуулсны дараа халдвар авсан бол танд толгой өвдөх, өндөр халуурах, бие арзайх, бөөлжих зэрэг шинж тэмдэг 4-10 хоногийн турш үргэлжилдэг байна. Халдварыг цусны болон нугаснаас шингэн авах шинжилгээгээр илрүүлдэг аж.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж