Дэлхийн хепатитийн өдрөөр "Элэг монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан билээ. Энэ үеэр лэгний В, С вирусийн үзлэг, шинжилгээг хийж нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийжээ.
Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд В, С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн хамрагджээ. Энэ өдөр нийт 8000 гаруй иргэн үзлэг, шинжилгээ болон оношилгоонд хамрагдсан байна.
Холбоотой мэдээ