Найз охиныхоо “selfie” зургийн ачаар хэргээс мултарчээ | News.MN

Найз охиныхоо “selfie” зургийн ачаар хэргээс мултарчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Найз охиныхоо “selfie” зургийн ачаар хэргээс мултарчээ

Найз охиныхоо “selfie” зургийн ачаар хэргээс мултарчээ

Киприйн далайн эргийн Аяиа Напа хотод Их Британийн 19 настай жуулчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт энэ долдугаар сарын дундуур гарсан билээ. Киприйн цагдаагийн газраас энэ хэрэгт сэжиглэн Израйлийн өсвөр насны 12 хөвгүүнийг долдугаар сарын 17-нд баривчлагдсан юм. Тэдгээрээс долоог нь бүлэг хүчирхийллийн хэрэгт буруутган шалгаж байна.

Тэгвэл сэжигтнүүдийн нэг нь найз охиныхоо авсан selfie” зургийн ачаар хэргээс мултарчээ. Израйлийн “TV Channel 12” сувгийн мэдээлснээр хэрэг гарах үед түүнийг найз охиныхоо хажууд унтаж байсныг “selfie” зургаар баталгаажуулсан байна. Тэрбээр “найз охины минь “selfie” намайг аварлаа. Би энд дахиж хэзээ ч ирэхгүй” хэмээн телевизэд ярилцлага өгчээ.

Хоригдож буй долоон сэжигтний гурав нь хэрэгт буруутай болох нь ДНК-гийн шинжилгээгээр тогтоогдсон бол зарим нь бэлгэвч хэрэглэсэн гэж хохирогч бүсгүй ярьжээ. Хэрэг болсон буудлын өрөөнөөс цагдаа нар таван ширхэг хэрэглэсэн бэлгэвч, 13 ширхэг бэлгэвчний уут олсон байна.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dSADSADSADS 2019-07-27 59.153.115.143

Yapacağın haberin amk.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж