“Эрүүл элэг” Үндэсний арга хэмжээний өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлөөс сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
“Элэгний вирусыг устгадаг Харвоны эм хэрэглэх элэгний В, С вирустэй өвчтнүүд гурван сарын өмнө шинжилгээнд орсон байх шаардлагатай. Ирэх арваннэгдүгээр сард орж ирэх энэ эмийг хэрэглэх шардлагатай 400 мянган хүн байгаагаас эхний ээлжинд яаралтай хэрэглэх С вирусын халдвартай 200 мянган өвчтөн бий. Гэтэл 14 хоногийн өмнөөс энэ эмийг хэрэглэх хүмүүс 429 мянган төгрөгийн төлбөртэй 11 төрлийн шинжилгээ хийлгэх тухай сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ нь таван сарын өмнө шинжилгээнд орсон тохиодолд тухайн хүн эдийн засгийн хувьд эрсдээд зогсохгүй тухайн шинжилгээ хүчингүй болно. Тиймээс гурван сарын өмнө шинжилгээ өгч эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Хэрэв одоо шинжилгээ өгвөл эм орж ирэх үеэр дахин шинжилгээ өгөх шаардлага гарна” гэж “Эрүүл элэг” Үндэсний арга хэмжээний өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн дарга Д.Пүрэв болон зөвлөлийн гишүүд мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл өвчтнүүдэд 429 мянган төгрөгөөр эрсдэхгүй байхыг анхааруулсан юм.
Д.ЖАРГАЛ