Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Кристал Палас клуб

Кристал Палас клуб

– Цэнгэлдэх хүрээлэн: “Selhurst Park” цэнгэлдэх 26,047 хүний суудалтай
– Дасгалжуулагч: Рой Хожсон
– Багийн ахлагч: Лука Миливоевич
– Лигийн аварга: 0
– Цомын аварга: 0
– Холбоодын цом: 0
– Лига кап цом: 0
– Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0
Рой Хожсон дасгалжуулагчтай Кристал Палас клуб 2013-2014 оны улиралд премьер лигт дэвшин гарч ирснээс хойш тогтвортой 6 улирлыг дээд лигт үдээд байна. Өнгөрсөн улиралд 14 хожил байгуулж 7 тэнцээ, 17 хожигдолтойгоор хүснэгтийн 12-р байранд бичигдсэн. Кристал Палс бол дээшээ ч ахицгүй, доошоо ч уруудаад байхгүй яг л нэг түвшиндээ тогтоод байна. Багт ирж буй дасгалжуулагчид ч яг л нэг түвшиний, дундаж дасгалжуулагчид байна. Дээд лигт Т.Пулис дасгалжуулагч оруулж ирсэн бол тэр цагаас хойш премьер лигийн дундаж дасгалжуулагчид болох А.Пардев, С.Аллардайсе болон Р.Хожсон гэсэн эрхмүүд ээлж дараалан удирдаж өнөөдрийг хүрсэн.
Кристал Палас клуб лигийн дундаж багуудын нэг. Ийм тэднээс амжилт харна гэдэг ойрын хэдэн жилдээ, ялангуяа дундаж дасгалжуулагчид удирдаж энэ үед боломжгүй. Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд хийж байгаа энэ үед ч тэд 4 тоглолт дараалан хожигдоод байгаагаас багийн бүрэлдэхүүн ямар нимгэн байгааг харуулна. Энэ зун клуб хамгийн үр дүнтэй тоглолт үзүүлж байсан жигүүрийн хамгаалагч А.Ван-Биссакаг 50 сая паундаар Манчестер Юнайтед клуб руу явуулж төвийн довтлогч Ж.Айевыг Суонси Сити клубээс авчирсан. Өөр дорвитой солилцоо хийгээгүй бөгөөд А.Ван-Биссакаг зарсан мөнгөөр хэд хэдэн тоглогч нэмж авчирах боломж бий.
Багийг удирдаж буй дасгалжуулагч Р.Хожсон солилцоонд ч тийм сайн “нүд”-тэй биш. Алдарт Ливерпүүл клубыг удирдаж байхдаа клубын зиндаанаасаа доогуур тоглогчдыг авчирч байсан тохиолдол бас бий. Гэхдээ клубт одоо байгаа тоглогчдоос В.Заха, К.Бентеке болон Ж.Айев гэсэн тун боломжийн довтолгооны тоглогчидтой. Багийн довтолгоо тийм ч муу биш. Шинэ улирлын эхний тоглолтоо Эвертон клубтэй хийнэ. Улирлын эхний 5 тоглолтооос Тоттенхэм, Юнайтед болон Эвертон клубуудтэй тоглох хуваарьтай байгаа нь бас чанга эхлэл юм. Магадгүй хэрвээ тун тааруу эхлүүлбэл Р.Хожсон улирлын эхний хагаст ч багийг орхиход гайхах зүйлгүй болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж