“Хотгойдын хурд” даншиг наадмын нээлт шөнө болжээ | News.MN

“Хотгойдын хурд” даншиг наадмын нээлт шөнө болжээ

“Хотгойдын хурд” даншиг наадмын нээлт шөнө болжээ

“Хотгойдын хурд” даншиг наадмын нээлт шөнө болжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өчигдөр эхэллээ. Даншиг наадмын хүрээнд болж буй уг наадмын нээлтийн арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлэгийн дор шөнө хийлээ. Баярын нээлтийн арга хэмжээ үндэсний урлагийн тоглолтоор эхэлж, Гандан хийдэн лам хуврагууд, аймаг, сумын алдарт уяачид оролцсон өвөрмөц нээлт болсон байна. Тус аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд ая дуугаа өргөж, наадамчин олны хамгийн их хүлээж байсан шөнийн гэрэлтүүлэгээр өндөрлөжээ.

Аймгийн төв талбайд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  байгуулсан цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг аж. Уг гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь хоёр метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй юм байна.

Наадмын нээлтээ өвөрмөцөөр хийж, шөнө хийсэн хөвсгөлчүүдийн Даншиг наадам хоёр өдөр үргэлжилж өндөрлөнө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-27 202.126.89.129

Техник гэрэл тайз аятайхан харин найруулга л дутсан бналээ пауз ихтэй ноймрууд нь хэт сунжирсан логик дараалал муутай гэхдээ сэтгэл гаргасан бүх хүнд баярхүргиии

Avatar

Зочин 2019-07-27 122.201.23.201

хар гайнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж