Галаас дүүгээ аварсан охинд туслах хандивын данс нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Галаас дүүгээ аварсан охинд туслах хандивын данс нээжээ

Хоёр нас, найман сартай Саранчимэг охин арван сартай дүүгээ гэр нь шатаж байхад аварч гаргасан талаар бид мэдээлсэн. Хэлд ч ороогүй бяцхан охин дүүгээ аварсан талаарх энэ мэдээлэл олон хүнийг уярааж, баярлуулжээ. Манай сайтын хэрэглэгчид ч бахархсан сэтгэгдлээ үлдээж, охин болон гэр бүлийнхэнд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бяцхан охины гэр шатаж, арван сартай дүү нь бага зэрэг түлэгдсэн учир эдний гэр бүлийнхэн аймгийнхаа төвд ирээд байгаа гэсэн. Тэгвэл тэдэнд зориулж энэ талаар анх мэдээлсэн “Нийгмийн толь” сониныхон хандивын данс нээсэн байна. Охинд туслахыг хүссэн хүмүүс ХААН банкны 599050009 дансанд тусламжаа илгээх буюу 88001531, 99112954 утсаар хандаж болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж