Мэргэжлийн дугуйн спортын хамгийн том уралдаан болох Гранд тур зэрэглэлийн, олон өдрийн Тур де Франс уралдаан өндөрлөх шатандаа ороод байна. Өчигдөр тэмцээний 19 дэх гараа Альпийн нуруунд 126.58 км-н зайд эхэлсэн боловч гэнэтийн хүчтэй бороо, мөндөр орсны улмаас 89 дэх минутанд уралдааныг зогсоосон. Гэсэн хэдий ч тус гарааны дараа тэргүүлэгчийн шар цамц “Ineos” багийн Е.Берналд шилжив.
18 дахь гарааны дараах байдлаар Ж.Алафилиппе 75 цаг 18.49 мин-н амжилтаар шар цамцыг эзэмшиж байсан бол түүнээс 1.30 мин-н алдагдалтай Е.Бернал бичигдэж байсан бөгөөд 19 дэх гарааны дараа тэргүүллийг авсан байна.
Өнөөдөр тэмцээний 27 дахь гараа 59 км-н уулын замд болно. Цаг агаарын таагүй байдлаас бол өчигдөр болон өнөөдрийн 2 гарааны зайг зохион байгуулагчид ийнхүү багасгасан байна. Тур де Франс уралдаан маргааш дүнгээ гаргана.
Б.БЯМБАБАЯР