БНСУ-ын Гванжу хотноо болж буй усан спортын ДАШТ-ий эрэгтэй 200 м-н араар сэлэлтийн төрөлд ОХУ-ын 22 настай залуу тамирчин Е.Рылов 1 мин 53.40 сек-н амжилтаар түрүүлж энэ зайндаа дэлхийн хошой аварга цолыг хүртлээ. Одоогоос 2 жилийн өмнө Будапешт хотноо ДАШТ-д түрүүлж байсан бол Гуанжоуд аваргаа хамгаалсан бол мөнгөн медалийг Риогийн олимпийн аварга, Будапештын ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Р.Мёрфи хүртжээ. Ийнхүү сүүлийн 2 дэлхийн аваргад дараалан эрэгтэй 200 м-н араар даллах төрөлд Орос залуу Е.Рылов түрүүлж, АНУ-ын Р.Мёрфи мөнгөн медаль хүртэж байна. Хүрэл медалийг Их Британий Л.Грийнбэнк хүртжээ.
Оросууд энэ өдөр эрэгтэйчүүдийн 200 м-н өврөөр даллах төрөлд А.Чупков түрүүлснээр хос алтан медалийг хүртлээ. Будапешт-2017 ДАШТ-ий энэ зайн аварга Оросын А.Чупков 2 мин 06.12 сек-н амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн хошой алтан медалийн хүртсэн бол мөнгөн медалийг Австралийн М.Уилсон, хүрэл медалийг Японы И.Ватанабе нар хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн 200 м-н чөлөөт сэлэлтийн багийн буухиа төрөлд Австралийн шигшээ баг 7 мин 00.85 сек-н амжилтаар далайн орнуудын рекордыг шинэчлэн дэлхийн аваргын болзлыг хангасан байна. Мөнгөн медалийг Орос, хүрэл медалийг АНУ-ын шигшээ багууд тус тус хүртжээ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 100 м-н чөлөөт сэлэлт болон 50 м-н эрвээхэй сэлэлтийн медалийн эзэд тодорсон. 100 м-н чөлөөт сэлэлтийн төрөлд олимп, дэлхийн аварга АНУ-н С.Мануэл 52.94 сек-н амжилтаар түрүүлж Гуанжугийн ДАШТ-ээс эхний алтан медалиа хүртлээ. Тэр Гуанжугаас 3 мөнгөн медаль хүртсэн бөгөөд хараахан алтан медалийг энгэртээ зүүж амжаагүй байсан юм. Мөнгөн медалийг Австралийн К.Кэмпбелл, хүрэл медалийг энэ төрөлдөө ДАШТ-ээс 3 мөнгөн медаль хүртэж байсан Шведийн С.Шёстрём хүртсэн байна.
Эмэгтэй 200 м-н өврөөр даллах төрөд ОХУ-ын Ю.Ефимова түрүүлж энэ зайдаа дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртжээ. Ингэснээр эмэгтэй 200 м-н өврөөр даллах төрлөөр ДАШТ-ээс 3 алтан медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Тэгвэл мөнгөн медалийг ӨАБНУ-ын Т.Шёнмейкер хүртэж тус улсын түүхэнд энэ зайд медаль хүртсэн анхны эмэгтэй дэлхийн аваргын медальтан болсон бол хүрэл медалийг Канадын С.Пикрэм хүртсэн.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ