Франц дарсанд татвар ноогдуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Франц дарсанд татвар ноогдуулна

Франц дарсанд татвар ноогдуулна

Франц улсаас дижитал үйлчилгээний татвар ноогдуулбал хариуд нь АНУ-аас франц дарсанд татвар тавина хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. “Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны “тэнэглэл”-ийн хариуд франц дарсанд татвар ноогдуулна. Тэгээд ч америк дарс, францаас хавьгүй дээр” хэмээн Дональд Трамп жиргэжээ. АНУ нь дарс хэрэглэгч хамгийн том орон бөгөөд Францын дарсны экспортын нэлээд хувийг эзэлдэг байна.

Францын засгийн газраас “Google” зэрэг олон улсын фирмүүдийн эсрэг дижитал үйлчилгээний татвар ноогдуулахаар төлөвлөжээ. Эдгээр олон улсын фирмүүд нь төв, салбар нь байрладаггүй орондоо байгууллагын татвар төлдөггүй гэж Францын эрх баригчид буруутгажээ. Харин Дональд Трамп үүнийг АНУ-ын технологийн том фирмүүдийн эсрэг шударга бус үйлдэл гэж үзсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж