Дарханы чиглэлд рэйлбусаар үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Дарханы чиглэлд рэйлбусаар үйлчилж байна

Дарханы чиглэлд рэйлбусаар үйлчилж байна

Улаанбаатар-Дархан автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан рэйлбус орон нутагт зорчиж эхэллээ. Энэхүү туршилт долдугаар сарын 30-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр рэйлбус /Төмөр замын автобус/ Дарханыг зорьж байна. Зөвхөн долдугаар сарын 29-ий өдрийн хуваарьт өөрчлөлт бөгөөд Дарханаас 16:10 цагт хөдлөхөөр болжээ.

Бусад өдрүүдэд хуваарийн дагуу буюу Улаанбаатараас 09:10 цагт хөдлөөд Дарханд 13:35 цагт ирэх, Дарханаас 14:00 цагт хөдлөөд Улаанбаатарт 19:00 цагт ирэх хуваарьтай байна.

Тасалбарын үнэ том хүн 14-16 мянга, хүүхэд 6-7 мянган төгрөгийн үнэтэй зорчиж байна. Иргэд Улаанбаатараас Дарханыг рэйлбусаар зорчихыг хүсвэл Төмөр замын тасалбар худалдаалах төвөөс тасалбараа авах юм байна.

РЭЙЛБУСЫН ЦАГИЙН ХУВААРЬ

  • УБ-аас 09:10 цагт хөдлөөд, Дархан-д 13:35 цагт ирэх
  • Дархан-с 14:00 цагт хөдлөөд, УБ-т 19:00 цагт ирэх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж