Улаанбаатар-Дархан автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан рэйлбус орон нутагт зорчиж эхэллээ. Энэхүү туршилт долдугаар сарын 30-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр рэйлбус /Төмөр замын автобус/ Дарханыг зорьж байна. Зөвхөн долдугаар сарын 29-ий өдрийн хуваарьт өөрчлөлт бөгөөд Дарханаас 16:10 цагт хөдлөхөөр болжээ.
Бусад өдрүүдэд хуваарийн дагуу буюу Улаанбаатараас 09:10 цагт хөдлөөд Дарханд 13:35 цагт ирэх, Дарханаас 14:00 цагт хөдлөөд Улаанбаатарт 19:00 цагт ирэх хуваарьтай байна.
Тасалбарын үнэ том хүн 14-16 мянга, хүүхэд 6-7 мянган төгрөгийн үнэтэй зорчиж байна. Иргэд Улаанбаатараас Дарханыг рэйлбусаар зорчихыг хүсвэл Төмөр замын тасалбар худалдаалах төвөөс тасалбараа авах юм байна.
РЭЙЛБУСЫН ЦАГИЙН ХУВААРЬ
- УБ-аас 09:10 цагт хөдлөөд, Дархан-д 13:35 цагт ирэх
- Дархан-с 14:00 цагт хөдлөөд, УБ-т 19:00 цагт ирэх
Холбоотой мэдээ