Өмнөд Солонгосын Гуанжу хотод Бямба гаригийн үүрээр “Coyote Ugly” шөнийн клубын хоёр дугаар давхрын хэсэг нурснаас хоёр хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын дунд Усанд спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тамирчид байгааг “Yonhap” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Шинэ Зеландын хоёр тамирчин хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн АНУ-ын усан поло багийн эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин гэмтжээ. Нас барсан хоёр хүн нь тамирчин биш гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Тамирчдын тосгоноос холгүй орших шөнийн клубт осол гарах үед 370 орчим хүн байсан ба тэдний дунд усан поло тэмцээний тамирчид байжээ. Австралийн албаныхны мэдээлснээр шөнийн клубт тус улсын багийн тамирчид байсан ч гэмтэж бэртээгүй гэнэ.
Усанд спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ням гаригт өндөрлөх юм.
Эх сурвалж: ВВС