Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ | News.MN

Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн өндөрлөсөний дараа Ёкозүна/аварга/ийн зөвлөл хуралддаг уламжлалтай. Нагоя башё өндөрлөсөний дараа Ёкозүнагийн зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, тэмцээний талаар дүгнэлт хийжээ.

Их аварга Какүрюү М.Анандыг сайн барилдсан гэж үзжээ. Түүний хувьд нуруундаа гэмтэлтэй байсан ч башёг амжилттай дуусгасан юм. Мөн Хакүхо М.Даваажаргалын баруун гарны бэртэл бүрэн эдгээгүй ч сүүлийн өдрийг хүртэл тэргүүн байрын төлөө өрсөлдсөнд сайн байсан гэж үзжээ. Харин энэ башёг өнжсөн озэки/арслан/ цолтнуудыг хатуу шүүмжилж Энхо, Тэрүцүёоши нарын бөхчүүдийг сайн барилдсанд үнэлжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё буюу долдугаар сарын тэмцээнийг их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай тэргүүлж их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, гурван унаатай удаалсан.

Какүрюү дээд зиндаанд зургаа дахь түрүүгээ хүртсэн бөгөөд энэ долоо хоногт эх орондоо ирээд байна. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч баяр хүргэсэн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-27 139.5.219.253

Японд сумогоор нь дамжуулж Монгол эх орноо, монголчуудаа хэдэн залуус сайн сурталчилж байгаад талархахаас өөр аргагүй ээ. Тэдний магнайд Даваажарал маань яах аргагүй зогсож байгаа шүү. Даваажаргал гэдэг монгол нэр сумогийн ертөнцөд хамгийн хамгийн гэдгээр машид олон жил мандсаар явах нь гарцаагүй ээ.

Avatar

Зочин 2019-07-27 203.91.115.38

Урвасан хулгай Даваажаргалыг япончууд магталгүй яах вэ, манай аварга Ананд сайн байсан шүү

Avatar

Зочин 2019-07-27 103.229.176.130

жинхэнэ урвасан хулгай гэж чам шиг өчүүхэн атаархагчыг л хэлэх байх даа

Avatar

Зочин 2019-07-27 66.181.161.9

Yaponoos oor gazar uzdeggui sportiig yug ni sonirkhdog bainaa

Avatar

Зочин 2019-07-27 178.113.146.45

Uur mash olon oron ene sportiig sonirhdog jishee n brazil amerik oros gurj rumien bulgari ukraine solongos gd mash olon oron uzdeg manai buhchuudiin talaar mash ih meddeg bas hundeldeg demjdeg shuu jodog tailsan avarguudiig bn bsan bol uneheer shan daa mgl sumochid sn gj ih yaridagiin sh dee

Avatar

болдоо 2019-07-27 202.126.89.170

даваажаргал аварга ч үнэхээр ясны аварга гэдгээ харуулж бна шүү, аварга хоёртоо сайн сайхныг хүсье …

Avatar

Зочин 2019-07-27 202.55.188.38

Сумод нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Хэсэг хугацааны дараагаас монголын бөхчүүд дэвжээнээс арчигдана. Өөр үндэстэн халааг нь авна. Тэр үед юу болохыг бодож үзэх хэрэгтэй. Бид өдөр тутмын амьдралдаа хэвшил болгочивол тэр цагт өөрийнх нь улсын наадамд гадны бөх түрүүлсэн мэт хүлээж авна шүү. Манай нийгэм маасаараа нэлээд мунхаг харанхуйд орох нийгэм юм. Хэрэв тэгвэл 2 орны иргэдийн хоорондох харилцаанд сөрөг үзэгдэл үүсч мэднэ. Энэ бол зүгээр л нэг спорт. Монголын бөхчүүд үндэстнийхээ соёлыг ө

Avatar

Зочин 2019-07-27 202.55.188.38

өрсдөөрөө дамжуулан танилцуулдаг. Япончууд монголчуудыг сумогийн бөхчүүдээр төсөөлөн дүгнэж байна. Тэнд сайн юм ч байна саар зүйл ч ажиглагдаж байна. Гэхдээ аль ч тохиолдолд 2 орны харилцан эрх тэгш зарчмын үүднээс ямар нэг онцгой, хурц хандлага, зөрчлийг аль болох зөөллөж түүнээс зайлсхийж байх нь зүйтэй. Хэтэрхий туйлшрал хэрэгтэй үр дүнд хүргэхгүй байх нь олонтаа.

Avatar

Монгол хун 2019-07-27 150.129.141.227

Тиймээ,таны зов.Та сайн хун бна.Баярлалаа.

Avatar

Зочин 2019-07-27 66.181.181.119

Тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гээд байдгаа одоо больж үз хэтэрхий юмаа .үг хэлэх эрх чөлөөг их мэдэж чалчих гэж ойлгохгүй байна

Avatar

Зочин 2019-07-27 150.129.141.227

Та ч амиа бодсон очуухэн амьтан юмдаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж