Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Их аварга М.Ананд, М.Даваажаргал нарыг магтжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн өндөрлөсөний дараа Ёкозүна/аварга/ийн зөвлөл хуралддаг уламжлалтай. Нагоя башё өндөрлөсөний дараа Ёкозүнагийн зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, тэмцээний талаар дүгнэлт хийжээ.

Их аварга Какүрюү М.Анандыг сайн барилдсан гэж үзжээ. Түүний хувьд нуруундаа гэмтэлтэй байсан ч башёг амжилттай дуусгасан юм. Мөн Хакүхо М.Даваажаргалын баруун гарны бэртэл бүрэн эдгээгүй ч сүүлийн өдрийг хүртэл тэргүүн байрын төлөө өрсөлдсөнд сайн байсан гэж үзжээ. Харин энэ башёг өнжсөн озэки/арслан/ цолтнуудыг хатуу шүүмжилж Энхо, Тэрүцүёоши нарын бөхчүүдийг сайн барилдсанд үнэлжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё буюу долдугаар сарын тэмцээнийг их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай тэргүүлж их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, гурван унаатай удаалсан.

Какүрюү дээд зиндаанд зургаа дахь түрүүгээ хүртсэн бөгөөд энэ долоо хоногт эх орондоо ирээд байна. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч баяр хүргэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж