Пентагоны төсвөөс 2.5 тэрбум доллар авахыг Трампад зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Пентагоны төсвөөс 2.5 тэрбум доллар авахыг Трампад зөвшөөрөв

Пентагоны төсвөөс 2.5 тэрбум доллар авахыг Трампад зөвшөөрөв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг өмнөд хилийн дагуу хана барихдаа зориулан Пентагоны төсвөөс 2.5 тэрбум ам.долларыг хэрэглэхийг АНУ-ын Дээд шүүх зөвшөөрчээ. АНУ-ыг Мексик улсаас тусгаарлах төмөр хана нь “АНУ-ын цагаан хэрэм” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд Дональд Трампын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм.

Пентагоны төсвөөс гарах мөнгөөр АНУ-ын Калифорни, Аризона болон Нью-Мексик мужийн хилийн дагуу өндөр хана барьж, цагаачдын урсгалыг сааруулах аж. Өмнө нь энэ оны эхээр Дональд Трамп хана барихад зориулан 6.7 тэрбум ам.долларыг шаардан Конгресстой зөрчилдсөнөөр онц байдал зарлаж байсан билээ. Гэхдээ 3200 км хилийн зурвасын дагуу хана барина гэвэл энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй аж. Үүнд нийтдээ 23 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Дональд Трамп ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээр төлөвлөж буй тул өмнөх амлалтаа биелүүлэхэд анхаарч байгаа аж.

Үүний зэрэгцээ АНУ нь Гватемалтай Баасан гаригт гэрээ байгуулснаар Гондурас, Эль-Салвадороос ирэх цагаачид тус улсаар дамжихдаа заавал тэнд албан ёсны хүсэлт гаргасан байх шаардлагыг тавих болжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж