Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Аргентин улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Аргентин улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Аргентин улсын шигшээ баг

Аргентины шигшээ баг үеийн үед олимп, дэлхийн дэвжээнд хүчирхэг баг байсаар ирсэн. Афины олимпийн наадамд Аргентины шигшээ баг түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлэн олимпийн алтан медалийг хүртэж байсан. Олимпийн наадмын хагас шигшээд 89-81 харьцаагаар Аргентины шигшээ багийг буулган авч аваргын төлөө 84-69 харьцаатай Италийг буулган авснаар анх удаагаа олимпийн наадмын аваргын алтан медалийн эзэд болж байсан. Тухайн үеийн Аргентины шигшээ баг У.Сконочини, Л.Скола, М.Жинобили, Ф.Оберто болон К.Дельфино тэргүүтэй хурдтай, хүчтэй бүрэлдэхүүнтэй Афинд ирсэн. Тэд 4 жилийн дараа Бээжинд аваргаа хамгаалж чадаагүй ч хүрэл медаль хүртсэн. Харин Аргентины шигшээ багийн 2 тэрхүү 10 орчим жилийн хүчтэй бүрэлдэхүүн өдгөө нэгэнт үгүй болсон. Үүнийг илтгэх нэг үзүүлэлт бол 2002 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртснээс хойшхи олимп, дэлхийд үзүүлсэн амжилт нь буурсан явдал юм. Гэхдээ Аргентины шигшээ баг 2019 оны ДАШТ-д оролцох эрхээ авч чадсан.
ДАШТ-ий урьдчилсан шатанд Аргентины шигшээ багийн “алтан” үеийн төлөөллөөс Л.Скола ганцаараа Н.Бруссино, Ф.Кампаццо нарын дүү нараа удирдан Америк тивийн бүсийн А хэсгээс 5 хожил, 1 хожигдолтой нэгээр шалгарч дараагийн шатанд 12 тоглолт хийснээс 9 хожиж, 3 хожигдолтойгоор Хятад руу нисэх тийзээ захиалах эрхтэй болсон. Аргентинчууд ДАШТ-д В хэсэгт Орос, Нигери болон БНСУ-ын шигшээ багуудтай багтаад байна. 2006, 1998 оны ДАШТ-д тоглохдоо хожиж байсан бол ОХУ-ын шигшээ багтай 2002 оны ДАШТ-д хожиж, 1994 оны ДАШТ-д хожигдсон байдаг. Оросууд бол Аргентины шигшээ багт амаргүй өрсөлдөгчид юм. Харин БНСУ болон Нигерийн шигшээ багийг Аргентин хожих болов уу? Аргентины шигшээ баг хэсгээс гарсан тохиолдолд II шатны өрсөлдөгчөө хожих бүрэн боломжтой. Ингэж гэмээ нь шөвгийн 8-д шалгарах боломж Аргентины шигшээ багт бий. Яг өнөөгийн ийм бүрэлдэхүүнтэй Аргентины шигшээ баг шөвгийн 8-д шалгарлаа гэхэд түүнээс цааш хэрхэх нь тун тодорхойгүй. Магадгүй шилдэг 8-д хүрээд тэмцээнээ өндөрлүүлэхийг үгүйсгэхгүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж