Монгол орны нийт нутгаар бороо хур элбэгтэй байгаа билээ. Усархаг борооны улмаас зарим голын усны түвшин нэмэгдэж, үерийн эрсдэл нүүрлэжээ. Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдсэн байна. Үүр, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол, Туул гол орчимд үерийн түвшинг 5-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэжээ. Түүнчлэн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давжээ. Хэрлэн гол, Эг гол, Туул голын усны түвшин 20-30 см нэмэгдэж, үерийн эрсдэл нүүрлээд байгааг холбогдох албаныхан сануулж буй. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний сав газраар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ