Иракийн байлдааны онгоцноос Багдадын зүүн хэсэгт тэсрэх бөмбөг унагааснаас найман хүн амь үрэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэн осол гарчээ. Иракийн армийн Сухой сөнөөгч онгоцонд техникийн доголдол үүссэний улмаас Багдадад тэсрэх бөмбөг хаясан аж.
Иракийн нисгэгч хэлэхдээ тэсрэх бөмбөгийг Анбар муж дахь “Исламын улс” бүлэглэлийн байршилд унагаах гэж зургаан удаа оролдсон боловч болоогүй гэнэ. Гэтэл байлдааны онгоц бааз руугаа буцахаар Багдадын дээгүүр нисч явтал тэсрэх бөмбөг унажээ.
Ирак өнгөрсөн жил ОХУ-аас Сухой Су-25 байлдааны онгоцнууд хүлээж авсан аж. Үүний зэрэгцээ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд АНУ Иракт 36 ширхэг “F-16” байлдааны онгоцыг худалдахаар болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА