Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчиллээ

Б.Энххүслэн Монгол Улсын рекордыг шинэчиллээ

БНСУ-ын Кванжу хотод болж буй 18 дахь удаагийн усан спортын ДАШТ өндөрлөхөд нэг хоног үлдлээ. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож байна. Өнөөдөр ОУХM Б.Энххүслэн 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа түрүүлж, 27.66 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр 101 тамирчнаас 58-р байрт шалгарч, ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.

Б.Энххүслэнгийн хувьд долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа гурваар орж, 59.76 амжилт үзүүлсэн билээ

Усан спортын ДАШТ-д оролцож буй Монгол Улсын бусад тамирчдын хувьд Спортын мастер Х.Энхзул өчигдөр /2019.07.26/ 50м далайн гахай сэлэлтээр уралдаж, 30.80 амжилт үзүүлэв.

Харин спортын мастер М.Дэлгэрхүү 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, 23.93 амжилтаар Олон Улсын Хэмжээний Мастер цолны болзол хангаж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоов. Нийт 135 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд М.Дэлгэрхүү 72 дугаар байр эзэлсэн. Тэрбээр лхагва гаригт /2019.07.24/-нд 100м өврөөр даллах сэлэтээр уралдаж, гараандаа хоёрдугаар байранд орж, 54.43 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилэн тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин ОУХМ Г.Занданбалын хувьд долдугаар сарын 21-ний өдөр 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд мягмар гаригт /2019.07.23/ 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүлснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Үүний зэрэгцээ, усан спортын ДАШТ-ийн 4х100 mix өврөөр даллах сэлэлтэд манай улсын тамирчид уралдаж, 3:50.99 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчиллээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж