Пёньян: БНСУ-д анхааруулга өгөхийн тулд хоёр пуужин харвасан

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Пёньян: БНСУ-д анхааруулга өгөхийн тулд хоёр пуужин харвасан

Пёньян: БНСУ-д анхааруулга өгөхийн тулд хоёр пуужин харвасан

Хойд Солонгосын эрх баригчид өчигдөр /2019.07.25/ богино зайн хоёр пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын тал мэдээлсэн билээ. Тус улсын үйлдэл нь Өмнөд Солонгосын милитаристуудад зориулсан анхааруулга байсан гэж эрх баригчид нь мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужин хөөргөх ажиллагааг Ким Жон Ун биечлэн удирдсан бөгөөд ажиллагаа дууссаны дараа тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр Өмнөд Солонгост хандан цэргийн сургуулилт хийх, шинээр зэвсэг гаргахаас татгалзахыг уриалсан байна.

Олон улсын ажиглагчид Хойд Солонгос гэнэт пуужин харвасан нь АНУ болон Өмнөд Солонгос хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөнтэй холбоотой гэж үзжээ. Мөн тус улс нь Өмнөд Солонгосоос хүнсний тусламж хүлээн авахаас татгалзаж буйгаа саяхан мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж