Таеквондонгийн өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын нийслэл Амман хотод энэ сарын 20-нооё 24-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Нийт 30 гаруй орны 350 тамирчин оролцсон тэмцээнд манай улсаас өсвөр үе, залуучуудын тэмцээнд шигшээ багийн 10 тамирчин дасгалжуулагч Т.Билэгсайханы удирдлага дор тивийн аваргыг зорьсон билээ.
Манай тамирчдаас залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн 45 кг-д тулалдсан Э.Эхо, хөвгүүдийн ангилалд ОУХМ Т.Энхжин /49 кг/ нар хүрэл медаль хүртжээ.
Т.Энхжин БНСУ-д таеквондогийн төрөлжсөн сургалттай Пүнсен дунд сургуульд бэлтгэлээ базаадаг бөгөөд өсвөрийн ДАШТ-д өрсөлдөж байгаа тамирчин аж.
Холбоотой мэдээ