Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХИС) гадаадын олон их, дээд сургуультай харилцаа холбоотой ажилладаг бөгөөд өчигдөр (2019.07.25) хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлж, БНСУ-ын Донггүк их сургуультай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
БНСУ-ын Донггүк их сургууль хэл судлал, нийгмийн ухааны сургалтаараа улсдаа тэргүүлдэг. ХИС 113 жилийн түүхтэй тус сургуультай оюутан солилцох, 3+1, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, багш солилцох, мэргэшүүлэх, чадавхжуулах, хамтарч судалгаа хийх, хичээлийн хэрэглэгдэхүүнийг баяжуулах, сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнийг баяжуулах зэрэг бүхий л талаар хамтран ажиллах юм.
Ингэснээр тус сургуулийн сургалтын чанарт ахиц гарч, бүс нутгийн төдийгүй дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдэж байгаа билээ. Энэ жил 40 жилийн ой нь тохиож буй Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь 60 гаруй чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг.
М.УРАНГОО