Голландын нэрт хөлбөмбөгч Арьен Роббен “Байерн”-ий дасгалжуулагч Пеп Гвардиолагийн удирдлага дор сэтгэл тун хангалуун байгаагаа өгүүлжээ.
“Миний хувьд Гвардиолатай хамтран ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Тэр өдөр бүр ажилдаа хамгийн эрт ирж, хамгийн сүүлд харьдаг. Гвардиола үргэлж зөвхөн хөлбөмбөг л бодож явдаг хүн. Тэр намайг хамгаалалтад оролцуулах дургүй, ер нь хамгаалах чиглэлийн бэлтгэл ч хийлгэдэггүй. Миний давуу тал өрсөлдөгчийн хаалганы орчимд илэрдгийг тэр сайн мэддэг” гэж Роббен өгүүлсэн байна.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn