Хакүхо Кисэносатотой зориудаар бэлтгэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Хакүхо Кисэносатотой зориудаар бэлтгэл хийжээ

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Нагоя башёгийн өмнөх бэлтгэлдэ гарчихаад байгаа билээ. Эзэн Хааны цомыг 34 удаа хүртэж, түүхэн дээд амжилтыг тогтоосон тэрбээр өнгөрсөн башёд озэки Кисэносатог түрж хөөж яваад дэвжээний захад зайлуулан унасан. Тэгвэл ёкозүна зориудаар Кисэносатотой бэлтгэл хийхээр очиж, нийтдээ 15 барилдсанаас 8-д нь давж, 7 унасан байна.

“Өмнө башёд би түүнд унасан болохоор зориудаар түүнтэй бэлтгэл хийж үзлээ” гэж Хакухо өгүүлжээ. Нагоя башё долдугаар сарын 12-26-нд явагдана.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж