Триатлончид Өгийнуурт цугларчээ | News.MN

Триатлончид Өгийнуурт цугларчээ

Триатлончид Өгийнуурт цугларчээ

Триатлончид Өгийнуурт цугларчээ

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Архангай аймгийн Өгийнуурт эхэллээ. Хоёр хоног үргэлжлэн явагдах тэмцээнийг Монголын триатлоны холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “UBB” компани, хамтрагчаар БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар тус тус оролцож байна.

Тэмцээнийг Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр /уулын дугуйтай/ спринт зайд элит, өсвөр, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулж байна. Уг төрлийг сонирхогчдын дунд Try-Tri  уралдаан болж, шилдгүүдээ тодруулахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээнд манай улсын шилдэг триантлончид бүгд оролцохоос гадна Иокохамгийн ДАШТ-ий цувралд өрсөлдсөн Ц.Цэрэнбат Японоос, 2005 оны анхны УАШТ-ий мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж уралдахаар болсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг зэрэг олны танил хүмүүс өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Тэмцээний зай:

  • Элит, өсвөр үе U19 : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх
  • Сонирхогчдын Age group : 500 м сэлэх, 15 км дугуйгаар, 5 км гүйх (20-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас)
  • Өсвөр үе U15 : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
  • Сонирхогчдын Try-Tri : 250 м сэлэх, 5 км дугуйгаар, 1,5 км гүйх
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Odongoo 2019-07-26 66.181.161.12

Спортын шинэ төрлийг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа Триатлоны бүх тамирчид, зохион байгуулагчдад спортын өндөр амжилт хүсье.

Avatar

Odongoo 2019-07-26 66.181.161.12

Наадмын хэдэн өдөр Өгийнуурыг бохирдуулсан байсныг Триатлончид очиж цэвэрлээд тэмцээнээ зохион байгуулж байгаа юм. Триатлоны тамирчид байгал орчиндоо ээлтэй, зөв хандлагатай хүмүүс байдаг юм.

Avatar

хш 2019-07-26 23.129.64.208

эшшт ыхг

Avatar

Зочин 2019-07-26 66.181.181.119

нуур завааруулаад яахнав ээ та нар

Avatar

kk 2019-07-26 124.158.111.52

Tsever usaa hairlah ymsandaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж