Соёолон xаръя, cоёлоороо бахархая

Хуучирсан мэдээ: 2015.07.07-нд нийтлэгдсэн

Соёолон xаръя, cоёлоороо бахархая

Соёл Урлагийн Их сургууль (СУИС), БНСУ-ын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам” нүүдэлчний наадмыг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Хүй долоо худагт болох “Соёлын наадам” долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тодруулбал, 11-ны 10.00-18.00, 12, 13-ны 10.00-15.00 цагийн хооронд болно.

 “Соёлын наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байна.

Соёлын наадамд хүрэлцэн ирснээр, “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхоноор аялах, үндэсний урлалын бүтээлээс суралцах болон “Морины гайхамшиг” зэрэг үзүүлбэрийг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн эсгий олбог, ширлэг урлал, ардын аман зохиол, үндэсний тоглоом наадгай, монгол сийлбэр, хээ угалз, монгол гэр барьж сурах, сур элдэх, ноос савах зэрэг Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилах юм байна. Соёлын наадмын ерөнхий найруулагчаар СУИС-ийн багш Ц.Батнайрамдал, хамтран зохион байгуулагчаар СУИС, БНСУ-ын МЕТАА компани, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН банк, Улсын их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллах юм.

Утаc/Факс: 976-11-319015, 976-11-319017

Б.НАМУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж