Зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.26-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлнэ

Зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлнэ

Тээврийн цагдаагийн алба албан журмын даатгагчтай хамтран зам тээврийн осол даатгалтай холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэх, иргэдэд даатгалыг шуурхай олгохтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Манай улс 2018 оны байдлаар нэг сая орчим тээврийн хэрэгсэлтэй автомашинжсан улс болжээ. Түүнийгээ дагаад зам тээврийн осол өнгөрөгч жилүүдийнхээс эрс нэмэгдсэн байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэл саатал цагдаагийн албан хаагчийн ажилд сөргөөр нөлөөлсөөр байгаа ажээ.

Даатгалын нөхөн төлбөр олголтыг 2018 оны байдлаар авч үзэхэд, нийт ослын 28 орчим хувь нь 200 мянган төгрөгийн хохиролтой осол, 39-40 орчим хувь нь 200-500 мянган төгрөгийн хохиролтой осол, 14 орчим хувь нь 500-800 мянган төгрөгийн хохиролтой осол байсан. Нийтдээ 80 гаруй хувийг нь 800-аас доош мянган төгрөгийн хохиролтой ослын дуудлага мэдээлэл эзэлдэг. Нэг албан хаагч өдөрт 20-30 зам тээврийн осол дээр ажиллах шаардлагатай болдог байна.

Зам тээврийн ослын үед жолооч та хаана хандах вэ?

Албан журмын даатгагчдын холбоо нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн хүлээн авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, улсын хэмжээнд даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлага хүлээн авна.

Жолоочийн даатгалын тохиолдол буюу зам тээврийн осол гаргасан жолооч ослын дуудлагыг албан журмын даатгалд даатгуулсан эсэхээс үл хамааран хоёр хэлбэрээр өгнө. Үүнд утсаар дуудлага өгөх, холбооны албан журмын даатгал аппликейшн ашиглаж, зам тээврийн ослын дуудлага өгөх гэсэн хоёр хэлбэр багтана.

Энэ оны наймдугаар сарын 1-нээс улсын хэмцээнд 1900-1177 тусгай дугаараар ослын дуудлагыг хүлээн авах бөгөөд албан журмын даатгалын аппликэйшнийг утсандаа суулган, ослын дуудлага өгөх боломжтой юм.

Ч.НАНДИНЦЭЦЭГ     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж